Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан Хамгаалахын сайд Ражнат Синхг 2022 оны есдүгээр сарын 5-7-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн иржээ.

Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзалт хийж, “Кибер аюулгүй байдлын сургалтын төв”-ийн нээлтийн ажиллагаанд хамтран оролцох юм байна.

Айлчлалын хөтөлбөрөөс дурдвал Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Синхг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана.

Түүнчлэн Монгол-Энэтхэгийн найрамдлын сургуулийн шавь тавих ёслол Зайсанд болох ба боловсролын сайд болон бусад төлөөлөл оролцоно. Маргааш Гандантэгчинлэн хийдэд Хамба номун хан болон бурхан шашны бусад төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *