ЭМЯ: Коронавирусийн 1306 тохиолдол илэрч, ТАВАН хүн нас барлаа

Эрүүл  Мэндийн Яам /2020.5.1/ коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13,506 гаруй хүнээс буюу ихэвчлэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах явцад 1,306 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал бөгөөд нийт халдварын тоо улсын хэмжээнд 37,285 боллоо.

71-85 насны 5 хүн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Улмаар нас баралтын тоо 115 болж байна.

Сүүлийн 24 цагт 1,039 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 20,681 болов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *