|

Архангай аймгийн Өлзийт сумын 100 жилийн түүхт ойн барилдаанд Улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ

Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Өлзийт сумаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит yлс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.

Уг барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р. Пүрэвдагва, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Г.Бадрах нар шалгарлаа. Харин шөвгийн наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Ө.Батзул, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Д.Аззаяа нар үлдэв. Тус барилдааны түрүүг таван сая, үзүүр бөхийг гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүдийг 1.5 сая төгрөгөөр байлсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *