“Squid Game” киногоор жүжигчний гараагаа эхэлсэн Жон Ху Ён олны хайрыг булааж байна
Сүүлийн өдрүүдэд Нетфликс кино платформд цацагдсан Squid Game цуврал олын анхаарлыг татаж, сонирхолтой кино зохиолоороо үзэгчдийн таашаалд хүрээд байгаа юм.
Тэгвэл уг кинонд туслах дүр бүтээж буй Жон Ху Ён бүсгүй үзэгчдийн анхаарлын төвд орж, үзэсгэлэнтэй царай, жүжиглэх чадвараараа гайхуулж байна.
Тэрээр Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотноо төрж өссөн бөгөөд Vouge сэтгүүлд түүнийг “Солонгосын дараагийн топ модел” хэмээн дурджээ.
Мөн Жон Ху Ён models.com сайтын жагсаалтад дэлхийн шилдэг 50 моделын нэгээр бичигдсэн юм.
Ердөө 16 нөснөөсөө эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан Ху Ён Сөүлийн загварын долоо хоногт харьяалах байгууллагагүйгээр бие даан оролцож өөрийгөө батласан ба явцдаа Сөүлийн дараагийн топ модел шоунд оролцож олны өмнө танилцуулагдаж байжээ.
Мөн тэрээр дэлхийн алдартай брендийн нүүр царай болж байснаар зогсохгүй олон арван сэтгүүлийн нүүрэнд Солонгос улсыг төлөөлөн тавигдаж байлаа.
Үзэсгэлэнт бүсгүйн жүжигчний гараагаа эхлүүлсэн Squid Game олон ангит кин нь 9-р сарын 17-нд цацагдаж эхэлсэн юм.
Хувийн амьдралын тухайд одоо загварын ертөнцөөсөө хөндийрч кино урлагт хурдацтай хүч үзэх төлөвлөгөөтэй байгаа ба жүжигчин бүсгүй маань 2015 оноос хойш өөрөөсөө 9 ах жүжигчин И Дон И-тэй хайр сэтгэлийн харилцаатай байгаа юм.
Жүжигчин И Дон И-г үзэгчид “Reply 1988” кинонд дүр бүтээснээр нь сайн мэдэх билээ.