BTS хамтлаг НҮБ-ын 76 дугаар их чуулганд илтгэл тавьж, үзүүлбэр үзүүлжээ

Өчигдөр буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын 76 дугаар их чуулганд Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг илтгэл тавин оролцож, хүрэлцэн ирсэн олон улсын төлөөлөгчдөд тайзны үзүүлбэр үзүүлжээ.

 

 

НҮБ-ын чуулга уулзалт тэр бүрчлэн залуусын анхаарлыг татдаггүй бөгөөд ихэнх тохиолдолд олон улсын дипломатч нар эсхүл улс төрийн зүтгэлтнүүд ирдэг уг уулзалтыг BTS хамтлаг зүрхэн эможитой сэтгэгдлээр дүүргэжээ.

Улмаар шууд дамжуулалтыг 980,000 гаруй хүн үзэж, олон арван шууд дамжуулалтын сувгаар BTS хамтлагийн шүтэн бишрэгчид цуглан “нил ягаан өнгийн зүрх” бүхий эможиг сэтгэгдэл хэсэгт олон зуун мянгаар үлдээжээ.

K-pop stars BTS dip into global diplomacy at UN gathering - ABC News

 

 

Бэлтгэсэн илтгэлдээ дэлхий дахинд тулгараад буй цар тахлын хэцүү нөхцөл байдалд залуу үеийнхэн хэрхэн хязгаарлагдамал амьдралыг 2 жилийн турш туулсан болон сэтгэл зүйн эрүүл мэнд, сурах мэдэх эрхийнхээ төлөө хамтдаа хэрхэн хичээж байгаа цаашлаад вакцины эерэг үр нөлөөний тухай дурджээ.

BTS Took Over UN General Assembly With "Permission To Dance" - News 24H

 

 

Ингээд BTS хамтлаг цар тахлын улмаас алдагдсан болмжууддаа санаа зовниж, харамсаж суухын оронд илүү сайн байхыг хичээж, өөрт буй боломжийнхоо хэрээр нөхцөл байдалтай эвлэрэн, идэхвхитэй байхыг залуу үедээ захиад “Permission To Dance” дуугаараа сонсогч, үзэгчдийн сонорыг мялаагаад тайзнаас буужээ.

BTS Tells The Youth To "Speak Yourself" At The 73rd UN General Assembly

 

 

Ташрамд хэлэхэд BTS хамтлаг олон улсын дипломат паспортыг НҮБ-ээс гардан авсан ба хамтлагийн хамгийн залуу гишүүн Жонгүг 2021 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг тэргүүлээд байсан юм.

Үүнээс тус хамтлагийг олон улс тэр тусмаа залуу үеийнхэнд хэрхэн их хэмжээний нөлөөлөл үзүүлж байгааг харах боломжтой.

Эх Сурвалж: www,washingtonpost.com

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *