Монголд анх удаа цэцгийн фестиваль зохион байгуулагдана

“Мишээл”, “Ойм ногоон урлан” компаниуд хамтран энэ сарын 8, 9-нд “Мишээл экспо”-д Монголд анх удаа цэцгийн фестиваль зохион байгуулахаар болжээ.

Уг фестиваль нь цэцгийн соёлыг дэлгэрүүлэх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах, экологийн боловсрол олгох, цэцгийн салбарын нэр хүндийг өсгөх мөн бусад улс орны цэцэг ургамлын соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Үүнд бүх төрлийн баглаа цэцэг, таримал цэцэг, ургамал, ургамлаар тохижуулах чиглэлээр ажилладаг аж ахуй нэгжүүдийн 1500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэг дор нэгтгэх юм. Цэцгийн фестивальд очсоноор өөрийн цэцэрлэгийг бүх төрлийн цэцэг, ургамлаар тохижуулах үйлчилгээг 50 хувийн хямдралтай үнээр хийлгэх, цэцэг ургамал арчлах зөвлөгөө мэдээлэл авах боломжтой аж.Мөн энэ үеэр ургамал тарих арчлах сургалт, цэцгэн титэм, террариум урлах зэрэг олон төрлийн сургалт зохион байгуулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *