“Хурд” хамтлаг энэ сарын 10,11-нд Солонгост тоглолтоо хийнэ

“Хурд” хамтлагийнхан ээлжит томоохон тоглолтоо БНСУ-д суугаа элэг нэгт монголчууддаа зориулан зохион байгуулахаар боллоо. Энэ сарын 10-ны өдөр Мукбуд, 11-ны өдөр Сөүл хотод тус тус зохион байгуулагдах тус тоглолтод бүх цаг үеийн хит дуунууд нь дуулагдах аж.

БНСУ-ын ургацын баяр эдгээр өдрүүдэд тохиож буй. Бүх нийтээр амардаг энэхүү цаг хугацааг элэг нэгт Монголчуудын хамтаар өнгөрөөж, хайртай хамтлагийнхаа дуртай дуунуудыг сонсох нь эх орондоо очсон мэт сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй. Тоглолт оройн 19 цагаас эхлэх гэнэ. Тасалбар наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд холбогдох утсанд захиалга өгөх боломжтой аж.

2022.09.10 МУКПУ ХОТ – 19:00

Хаяг: 목포시 대양동 950 목포국제축구센터 하프돔

2022.09.11 СӨҮЛ ХОТ – 19:00 цагт

Хаяг: 서울 강서구 화곡로 354-10, 호박나이트클럽

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ : Nice Mongolia World, ТУЛГА СОЁЛ УРЛАГИЙН ХОЛБОО

ХАМТРАГЧ: МИАТ ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ

ЗАХИАЛГЫН УТАС: 010-8008-7680 010-3185-2939 010-7562-6877 010-9911-3095

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments