|

ОХУ, Мариуполь хотод бууж өгөхийг санал болгожээ

ОХУ Мариуполь хотод тулалдаж буй Украин цэргүүдэд галт зэвсгээ орхин, бууж өгвөл амь насыг нь өршөөнө хэмээн мэдэгдсэн байна. Оросын засгийн газар Украин цэргүүд болон гаднын орнуудаас ирсэн хөлсний цэргүүд ням гарагт, Москвагийн цагаар 06:00-13:00 цагийн хооронд бууж өгвөл тэдний аюулгүй байдлыг хангана гэсэн санал тавьжээ. 

Одоогийн байдлаар Мариупольд байлдаж буй Украины цэргүүд Азовсталь гангийн үйлдвэрийн талбайд бүслэгдсэн байгаа юм. Орос цэргүүд Азовсталь бүсэд 30 минут тутам бууж өгөх саналыг радиогоор дамжуулахаа мэдэгдсэн байна. Цэргүүдийг Киевээс бууж өгөх зөвшөөрөл хүлээхгүйгээр өөрсдөө шийдвэр гаргахыг ОХУ-ын засгийн газраас уриалжээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Мариуполь хотод буй үлдсэн цэргүүдийг устгавал ОХУ-тай хийх хэлэлцээг зогсооно гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *