Их Британи улс хатуу хөл хориогоо цуцалж эхэллээ
Цар тахлын улмаас удаан хугацаанд хөл хорионы дэглэмд байсан Их Британи улс Даваа гарагаас /2021.04.12/ хэвийн амьдралд алгуур шилжиж эхэлжээ.
Ийнхүү олон сарын дараа үсчин, спортын танхим, хувцас болон бусад нэн шаардлагатай бус бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд үүдээ нээлээ. Үүнийг тэмдэглэж Англичууд уушийн газрын задгайд цуглацгаан тэмдэглэжээ. Зоогийн болон уушийн газруудыг үйлчлүүлэгчдээ задгай агаарт суулгахыг зөвшөөрсөн байсан тул хаагдаагүй байна.
Их Британид хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард, зарим газраар өнгөрсөн оны аравдугаар сард хөл хориог сулруулж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com