Хятадын эрх баригчид иргэддээ хүнс, бараагаа нөөцлөхийг сануулжээ
БНХАУ-д цаг агаарын таагүй байдал, эрчим хүчний хомстол, коронавирусийн хөл хорио зэрэг урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүссэн тул айл өрхүүдийг хоол хүнс, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ нөөцлөхийг эрх баригчид сануулжээ. Олон талын таагүй нөхцөл байдлаас шалтгаалж бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт тасрах эрсдэлтэй болсон байна.
Даваа гарагт тус улсын Худалдааны яамнаас ургамлын, тахианы мах, хүнсний ногоо болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ нөөцөлж, өдөр тутмын амьдралын онцгой байдлын хэрэгцээгээ хангахыг сануулжээ. Мөн орон нутгийн эрх баригчдад хандан энэ өвлөөс ирэх хавар хүртэл нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлсэн байхыг уриалсан байна.
Хятадын зарим бүс нутагт үер бууснаар нүүрсний олборлолт тасалдсанаас гадна ургацын талбайг сүйтгэснээс хүнсний ногооны үнэ огцом өссөн аж. Худалдааны яам уг мэдэгдлийг гаргасны дараа Хятадын цахим сүлжээгээр тархаж, иргэд олон нийтийн дунд дамын наймаа тархсан байна.
Weibo цахим сүлжээнд нэгэн иргэний бичсэнээр “Коронавирус тархах үед Засгийн газраас биднийг хүнс, бараагаа нөөцлөхийг зөвлөж байгаагүй атал энэ удаад үнэхээр ноцтой байдал үүссэн бололтой” гэжээ. Нөгөө талаар коронавирусээс болж дахин хөл хорихын өмнөх бэлтгэл ажил байж болзошгүй хэмээн иргэдийн дунд цуу яриа гарсан байна.
Эх сурвалж: CNN