ЭНЭ ӨДӨР: 1886 онд Жон Пембертон “Кока-Кола” ундааг зохион бүтээж, савлаж эхэлжээ

  • 845 – Парисчууд бүслээд байсан Викингийн цэргүүдийг нутгаасаа хөөн гаргажээ.
  • 1430 – Мурад II хааны удирдлаган доорх Оттоманы цэргүүд Венецийн бүгд найрамдах улсын Тессалоника хотыг эзлэв.
  • 1461 – Сарнайн дайн: Таутоны тулаанд Йоркын гүн Эдуард Хатан Маргаретын цэргүүдийг бут ниргэж Английн хаан IV Эдуард болжээ.
  • 1549 – Бразилийн анхны нийслэл Сальвадар да Бахиа хот байгуулагдав.
  • 1632 – Канадын Күебек мужид Франц улс Сейн-Жермейны гэрээнд гарын үсэг зурсны дагуу ханалтаа тогтоожээ.
  • 1792 – Стокгольмын Эзэн хааны дуурийн театрт болсон тоглолтыг үзэж байгаад Шведын хаан III Густаф буудуулан амиа алдав. Энэ үйл явдлаас хойш 13 өдрийн дараа амиа алдсан бөгөөд түүний орыг IV Адольф Густаф залгажээ.
  • 1806 – АНУ түүхэндээ анх удаа Камберлендын хурдны замыг барьж эхлэв.
  • 1809 – Шведын хаан IV Адольф Густаф төрийн эргэлтээс шалтгаалан хаан ширээнээсээ буужээ. Улмаар Финландын их ван Шведыг түр хугацаанд хянах болжээ.
  • 1831 – Босничууд Туркийн эсрэг бослого дэгдээв.
  • 1847 – Мексик-Америкийн дайн: Генерал Уинфилд Скоттын удирдлаган дор АНУ-ын арми Веракруз хотыг бүслэжээ.
  • 1849 – Их Британий Пунжабыг эзлэн түрэмгийлэв.
  • 1857 – Энэтхэгийн үндсэрхэг үзэлтнүүд бослого дэгдээжээ.
  • 1865 – Америкийн иргэний дайн: Хошууч генерал Филип Шериданы удирдлаган доор Холбооны цэргүүд Эх газрын армийн эсрэг тулаан дэгдээжээ.
  • 1867 – Хатан хаан Викториагын зарлигаар Канадыг Их Британичууд нэгтэн захирахаар болов.
  • 1871 – Хатан хаан Викториа Рояал Альберт холлыг нээжээ.
  • 1879 – Британийн цэргийн хүч Камбулагийн тулаанд 20,000 Зулугийн дайчдыг буулган авав.
  • 1886 – Жон Пембертон “Кока-Кола” ундааг зохион бүтээж, савлаж эхэлжээ.
  • 1911 – АНУ-ын арми M1911 .45 ACP гар бууг зэвсэглэлд ашиглахаар болов.
  • 1936 – Райнлендыг Германчууд эзлэн түрэмгийлжээ. Германы ард нийтийн дунд явуулсан судалгаагаар 44.5 сая иргэн Гитлерын шийдвэрийг дэмжсэн байна.
  • 1941 – Хойд Америкийн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.
    • Дэлхийн II дайн: Матапан хошууны тулаанд Их Британи, Австралийн нэгдсэн тэнгисийн цэргийн хүч Италийн Режиа Марина хөлөг онгоцыг устган сөнөөв.
  • 1942 – Дэлхийн II дайн: Британийн эзэн хааны нисэх хүчин Германы хотуудыг анх удаа бөмбөгджээ.
  • 1945 – Дэлхийн II дайн: Германы Вермахтын дөрөвдүгээр арми Зөвлөлтийн улаан армитай хийсэн тулаанд ялагдал хүлээв.
  • 1947 – Мадагаскарын үндсэрхэг үзэлтнүүд Францын эрсэг бослого дэгдээжээ.
  • 1961 – АНУ-ын үндсэн хуулийн 23 дахь өөрчлөлтөөр Вашингтон хотын иргэдийг санал өгөх эрхтэй болгов.
  • 1962 – Аргентин улсад төрийн эргэлт болж ерөнхийлөгч Артуро Фрондизи албан тушаалаасаа буув. Улмаар Аргентины зэвсэгт хүчин төрийн удирдлагыг гартаа авчээ.
  • 1971 – Америкийн армийн түрүүч Уиллиам Калли Вьетнамын дайны үеэр иргэдийн эсрэг халдлага үйлдэж, олон хүнийг хороосон гэх үндэслэлээр бүх насаараа хоригдох ял сонсчээ.
  • 1973 – Вьетнамын дайн: АНУ-ын сүүлийн явган цэргүүд Өмнөд Вьетнамын нутгаас гарав.
  • 1974 – АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн “Маринер 10” хөлөг Буд гаригийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ.
  • 1982 – Канад улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Канадын хатан хаанаар Их Британийн хатан хаан II Элизабетыг батламжлав.
  • 1990 – Чехословакын ардын их хурал хуралдаж Коммунизм бүрэн нуран унаж, засаглалаа задлан бутаргахаар болжээ.
  • 1993 – Хунтайж Эдуардын арлын захирагчаар Катерин Коллбек сонгогдож, Канадын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны эмэгтэй болов.
  • 1999 – Дот-комын хөөсрөлтөөс шалтгаалан Дау Жонесийн хувьцаа 10,000 маркад хүрчээ.
  • 2002 – Палестин Израйлийн хооронд хүчтэй тулаан өрнөжээ. Энэ нь 1967 оноос хойшхи хамгийн том тулаан болсон юм.
  • 2004 – Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын байнгын гишүүнээр Болгар, Эстони, Латви, Литва, Румынь, Словак, Словени улсууд нэгдэв.
  • 2010 – Москва хотын метронд амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлж 40 хүн амиа алджээ.
  • 2013 – Танзани улсын нийслэл Дар эс Салаам хотод 16 давхар барилга нурж 36 хүн амиа алдав.
  • 2014 – Англи, Уэльс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.
  • 2017 – Их Британи улс европын зүйл заалтын 50-р хэсгийн дагуу Брекситээс гарах ажиллагаа албан ёсоор эхлэв.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments