Жил болгон үнэлгээ нь унаж буй Оскарын шагнал гардуулах ёслол
2022 оны Оскар буюу 94 дэх Академийн шагнал гардуулах ёслол өнөөдөр болж өндөрлөлөө. Тус шагнал гардуулах ёслол дэлхийд алдартай кино ёслолуудын нэг билээ. Гэвч сүүлийн жилүүдэд Оскарын ёслолыг үзэхээр сувгаа тохируулдаг хүмүүсийн тоо огцом буурч эхэлсэн байна.
Тухайлбал өнгөрсөн жилийн 93 дахь Академийн ёслолыг 9.85 хүн телевизээр хүлээн авч үзжээ. Харин 2020 оны Оскарыг 23.6 сая хүн үзсэн байна. Энэ нь 58 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнтэй мөн ижил Грэммигийн шагнал гардуулах ёслолыг өнгөрсөн жил түүхэнд байгаагүй цөөн тооны хүн үзжээ.
Эх сурвалж: NBC News
Б.Буяндорж