“Корпорэйт зочид буудал”-ыг нэг сая төгрөгөөр торгожээ
Прокурорын байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтнуудад мэдэгдэл хүргүүлдэг. Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
Гэвч Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корпорэйт зочид буудал, Ресорт нүхт” ХХК нь тус дүүргийн прокурорын газраас хүргүүлсэн мэдэгдлийн дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу нэг сая төгрөгөөр торгосон байна.