БШУЯ: Цэцэрлэгийн хуваарилалтын талаарх мэдээллийг утасны дугаараар илгээж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэл хаагдсан байна. E-Mongolia системд бүртгүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн хуваарилалт хийгдэхийг БШУЯ-наас мэдээллээ.
Таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт илгээх юм байна.
2023 оны наймдугаар сарын 1-нээс эхэлсэн цэцэрлэгийн бүртгэлд 116,337 хүсэлт иржээ. Үүнээс 111,253 хүүхэд цэцэрлэгт хамрагдах бөгөөд 783 хүүхэд орон нутаг руу шилжих бол 2,808 хүүхэд цэцэрлэгээ солих хүсэлт ирүүлсэн байна.