Л.Халтар: Цаг агаар хэвийн байвал Дарханы замын хучилт есдүгээр сарын сүүлээр дуусна
Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлын талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дарханы замын тавдугаар багцын дөрвөн урсгалтай замын суурь хучилт бүрэн дууссан. Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар уг замын шинээр барьсан хоёр эгнээ замын өнгө хучилтын ажил найм орчим километрт хийгдэж байна. Хучилтыг ойрын үед хийчихвэл Дархан-Улаанбаатар чиглэлийн дөрвөн урсгалтай, 408 км замын суурь хучилт үндсэндээ дуусах юм. Цаг агаарын саатал гарахгүй бол 32 км замын суурь хучилт болон бусад өнгө хучилт зэрэг ажлуудаа есдүгээр сарын сүүлчээр дуусгахаар ажиллаж байна” гэв.