|

Афганистаны хөлбөмбөгчин охидыг аврах нислэгийг Ким Кардашиан ивээн тэтгэжээ

Талибаны бүлэг төрийн эрхийг булааснаас хойш Афганистан дахь хөлбөмбөгийн багийн охид тусламж хүсээд байсан юм. Тэдгээр охид Еврейчүүдийн тусламжийн байгууллагын дэмжлэгтэйгээр тусгай нислэгээр Их Британид аюулгүй газарджээ.

.

Афганистаны үндэсний эмэгтэй хөлбөмбөгийн багийн менежер байсан Халида Попал охидыг аврах ажлыг Дани улсаас дэмжиж хамтран ажилласан байна. Тэрээр“Даалгавар биелэгдлээ. Охидоор маш их бахархаж, маш их баяртай байна. Тэд маш хүчирхэг байж чадлаа. Одоо тэд шинэ амьдралаа эхлүүлж, эрх чөлөөтэй амьсгалж чадна” хэмээн ярьжээ.

Талибаны бүлэг хотуудад эзэрхлээ тогтоосны дараа охидын амь нас эрсдэлд орсон юм. . Охид амжилттай Их Британид ирсний дараа тэдэнд амьдарч болох гэр хайж байгаа ажээ.

https://livetv.mn/storage/posts/November2021/l0OuoGLfNjDhgIZuaGAt-medium.jpg

 

Тэд анх наймдугаар сард Катар луу нүүхээр Кабул руу ирсэн байна. Гэвч удалгүй Кабулын нисэх буудалд амиа золиослогч халдлага үйлдэж 180 гаруй хүн амиа алдсан. Энэ үеэр охид нуугджээ. Уг явдлаас 10 хоногийн дараа тэд Пакистаны Ерөнхий сайд Имран Ханаас хил нэвтрэх тусламж хүсч, тэрээр охидод түр оршин суух виз олгожээ. Цаг хугацаа өнгөрч, визний хугацаа дуусах ойртсон тул охид шинэ гэрээ хайх эрлээ үргэлжлүүлсээр л байлаа.

. Өнгөрсөн сар охидод виз олгосон ч тэд нисч чадахгүй байсаар байв. Энэ үед телевизийн реалити шоуны од Ким Кардашиан Уэст болон түүний SKIMS дотуур хувцасны компани бүх зардлыг нь даахаар зөвшөөрчээ.

Уг тусгай нислэгээр охидтой хамт нийт 130 хүн Стэнстед нисэх буудалд газардсан ба тэд Ковид-ын эсрэг журмын дагуу 10 хоног тусгаарлагдана. Халида Попалын хэлснээр эхний зорилгодоо хүрсэн тул дараагийн зорилго болох хөлбөмбөгийн багт шинэ карьераа эхлүүлэхэд нь охидод туслахаар ажиллаж байна гэжээ.

Түүнчлэн Афганистаны хөлбөмбөгийн багийн бусад охид Австрали, Португал руу дүрвэж чадсан ч аюул заналхийлэл дунд олон охин үлдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *