К.Валиева уран гулгалтын төрөлд шилдэг нь гэдгээ дахин баталлаа

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэмцээн эхлэхээсээ л авхуулаад олны анхаарал, сонирхлыг татсан. Тэр дундаа 15 настай ОХУ-ын тамирчихн К.Валиева онцлох сэдэв байв.

Өчигдөр буюу 2022.02.15-нд  Камила Валиева богино хэмжээний ганцаарчилсан төрөлд амжилттай оролцжээ. Өнгөрсөн хэд хоног допингийн асуудлаар сэтгэл санааны хямралд орж, олимпд оролцох эрхээ хасуулах магадлалтай болсон 15 настай К.Валиева өчигдрийн уран гулгалтын үзүүлбэрээрээ олон хүний сэтгэл зүрхийг догдлуулж, түүний талаарх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг дарж чадлаа.

 

 

 

Хүн бүхэн Валиевагийн үзүүлбэрийг хүлээж байсан гэлтэй. Тэр өчигдөр үзүүлсэн уран гулгалтын үзүүлбэрээрээ 81.16 оноо авч чадсан юм.

Хамгийн сүүлийн мөч хүртэл Камила Валиева бусад тамирчидтай өрсөлдөх боломжтой эсэх нь тодорхойгүй хэвээр байв. Харин дараагийн тэмцээн болохоос нэг өдрийн өмнө буюу 2022.02.14-нд Спортын Арбитрын Шүүх /CAS/-ээс Камила Валиеваг олимпын тэмцээнээ үргэлжлүүлж болно гэсэн шийдвэр гаргаж, түүнийг цагаатгасан юм. Гэвч түүнд болзол тавьсан. Хэрэв Валиева ялагчдын тоонд багтаж чадвал /мэдээж Валиева ялна гэдэгт итгэлтэй байна/  өмнөх медальтнуудын шагналыг цуцлах ажээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments