Сая гаруй эмэгтэйчүүдийн гарын үсгийг цуглуулсан Нью-Йоркын жагсаал
Арван есдүгээр зууны төгсгөл үед дэлхийн томоохон гүрнүүдэд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэл өрнүүлсэн дэвшилтэт он жилүүд байжээ. Тухайн үед эмэгтэйчүүд эрчүүдээс илүү олон цагаар ажилладаг хэрнээ хамаагүй бага цалин авдаг, сонгуульд санал өгөх эрхгүй зэрэг тэгш бус байдал зонхилж байсан юм.
АНУ-ын түүхэнд эмэгтэйчүүд 1920 он хүртэл сонгуульд санал өгөх эрхгүй байв. Сонгуулийн эрхийн төлөөх тэмцэл 1840 оны үеэс эхэлж 1848 онд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх анхны томоохон хурал зохион байгуулагдаж байсан түүхтэй. Энэхүү тэмцэл үргэлжилсээр 1869 онд анхны үндэсний хэмжээний сонгуулийн эрхийн төлөөх байгууллагын үндэс суурь тавигдаж, 1890 онд албан ёсоор байгуулагдсан байна.
1916 онд Алис Дол гэх эмэгтэй АНУ-д анхны Эмэгтэйчүүдийн намыг байгуулж байжээ. 1917 онд Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөнд болсон жагсаал эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцсэн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн даацтай үйл явдал болсон юм. Сонгуульд санал өгөх эрхийнхээ төлөө тэмцэлд манлайлан оролцсон тэмцэгч эмэгтэйчүүд нийт сая гаруй эмэгтэйн гарын үсэг бүхий том плакатыг барин жагсаж, эрх баригчдад дуу хоолойгоо хүргэсэн байдаг. Эмэгтэйчүүдийн энэхүү жагсаал олон идэвхитэй эмэгтэйчүүдийг “сэрээж”, шийдвэр гаргах түвшинд нөлөөлсний хүчинд тэд 1920 онд сонгуульд саналаа өгөх эрхтэй болсон түүхтэй.