|

Монгол Улсад ашиглаж байгаа ДӨРВӨН ВАКЦИН мутацилагдсан хувилбаруудын эсрэг ҮР ДҮНТЭЙ байна гэв

АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтэд дэлхий дахинд ашиглагдаж байгаа “COVID-19”-ийн эсрэг вакцинуудын “SARS-CoV-2” вирусийн мутацийн эсрэг үр нөлөөг судалсан байна.

Өнөөдрийн байдлаар “SARS-CoV-2” вирусийн мутацилагдсан 10 гаруй хувилбарыг анхааралтай ажиглах жагсаалтад бүртгээд байна. Үүнээс Их Британиас гаралтай “B.1.1.7”, Өмнөд Африкаас гаралтай “B.1.351”, Бразилаас гаралтай “P.1” болон Энэтхэгээс гаралтай “B.1.617” мутацилагдсан хувилбаруудыг хамгийн ноцтой гэж үзэж байгаа юм.

Тэгвэл АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол Улсын дархлаажуулалтын хөтөлбөрт ашиглагдаж буй “Virocell”, “Astrazeneca”, “Sputnik-V”, “Pfizer” дөрвөн вакциныг “SARS-CoV-2” вирусийн мутацилагдсан хувилбаруудын эсрэг үр дүнтэй гэж гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: www.healthdata.org

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *