Google 2022 оны хамгийн түгээмэл хайлтыг нэрлэжээ
Google сүлжээний хамгийн их хандалттай хайлтаар Wordle хэмээх тоглоомын нэр тодорчээ.
Wordle тоглоомоор таван үсэгтэй англи нэрийг зургаан оролдлогоор таах ёстой. Энэ тоглоомын хайлтын оргил үе нь хоёрдугаар сарын дундуур байжээ. Сарын эхээр уг платформыг The New York Times сонин худалдан авсан юм.
Хоёрт India vs England гэх үгс орсон бөгөөд хоёр орны хооронд крикетийн тэмцээн болох үед Google дэх хайлт оргилдоо хүрчээ.
Веб хайлтын гуравт Ukraine (Украин), дөрөвт есдүгээр сард нас барсан Их Британийн хатан хаан Элизабетын нэр тус тус багтжээ.
Хамгийн ихээр хэрэглэгчид сонирхсон хүмүүс нь Жонни Депп, Уилл Смит, Эмбер Херд, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар болжээ.