Туркт халдварт өвчин дэгдэх өндөр эрсдэлтэйг санууллаа

Турк, Сирийн газар хөдлөлтийн үр дагаварын талаар эрүүлийг мэндийн салбарын мэргэжилтнүүд санууллаа. Нэн түрүүнд газар хөдлөлтийн голомтоос халдварт өвчин тархах магадлалтай. Гамшигт нэрвэгдсэн нутаг орны дэд бүтэц их хэмжээгээр сүйдсэн тул Туркийн зүүн өмнөд нутагт халуун хижиг өвчний голомт үүсч магадгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулсан юм. Дэлхийн 18 оронд энэ өвчний дэгдэлт бүртгэгдсэн нь ингэж түгших шалтгаан болжээ.

Түүнчлэн цэвэрлэх байгууламжууд газар хөдлөлтөөр эвдрэн сүйрсэн тул бохир усны хэрэглээнээс үүдэлтэй гепатит  А болон Е вирусийн өвчлөл нэмэгдэнэ гэж Оросын мэргэжилтэн Елена Малинникова ярив.

“Шууд биш ч арай хожуу гарч ирдэг бас нэг ноцтой халдварт өвчин нь боом. Газарт булшилсан малын сэг зэм ил гарч ирсэнээр вирус тархдаг” хэмээн мэргэжилтэн сануулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *