THE DIPLOMAT: Монголд залуучуудын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжиллээ

Төв талбайд болж буй залуучуудын жагсаалыг “The Diplomat” сайтад мэдээлсэн байна. Тэрхүү нийтлэлийг уншигч та бүхэндээ товчхон хөрвүүлж хүргэе.

Дөрөвдүгээр сарын 7-ноос 8-ны хооронд улс төрийн харьяалалгүй залуу монголчууд Сүхбаатарын талбайд цуглан одоогийн засгийн газартаа хэд хэдэн бодлогын өөрчлөлт хийхийг шаардан тайван жагсаал хийлээ. Залуучууд татварын дарамт, ажлын байрны бололцоо, инфляцын тал дээр үзэл бодлоо илэрхийлэн жагссан байна. Зарим жагсагчдын хэлснээр 7-ны өдөр хүмүүс тарж явсны дараа 20 гаруй иргэнийг баривчилжээ.  Энэхүү үйл явдал үүрийн 04:00 цаг орчим болсон аж. Монголын сошиал медиа дээр цагдаагийн албан хаагчид хүмүүст гар хүрсэн нь олны дургүйцлийг хүргэсэн юм.

Баасан гарагт (2022.04.08) өмнөх өдрөөсөө их тооны залуус нэгдэж “КОВИД-19”-ийн цар тахал эхэлснээс хойш залуучуудын хамгийн том жагсаал хийсэн байна.

Эх сурвалж: The Diplomat

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *