Google компани ажилчдын кафед хэрэглэдэг хоолны тавгийг багасгаж хүнсний хаягдлыг бууруулжээ
2025 он гэхэд Google-ийн гаргадаг хүнсний хаягдлыг 50%-аар бууруулахаар төлөвлөсөн ажлын нэг хэсэг гэнэ. Энэ шинэ таваг нь порцын хэмжээг 30-50%-аар багасгаж, хүнсний хаягдлыг 70 хүртэл хувиар бууруулсан байна. Google дэлхийн 170 хотод оффистой, ажилчдын кафед өдөрт хэдэн мянган хүн үйлчлүүлдэг. Тогоочид нь мөн хоол бэлтгэхдээ хаягдал бага гаргах талаас нь шинэ технологиудыг туршиж байгаа юм байна.