Австрали оюутнууд хэрэггүй хичээл заасан их сургуулиасаа нөхөн төлбөр шаарджээ
Австралийн Жеймс Күүкийн их сургуулийн 18 оюутан магадлан итгэмжлэгдээгүй сургалтын хөтөлбөрөөр хичээл үзсэн гэдгээ олж мэдсэний дараа их сургуулиасаа нөхөн төлбөр шаардан шүүхэд өгөх болжээ. Магадлан итгэмжлэгдээгүй сургалтаар төгссөн оюутнуудын дипломыг ажил олгогч нар хүлээн зөвшөөрдөггүй учир амьдрал дээр гараад хүссэн мэргэжлээрээ ажиллахад хүндрэл үүсдэг аж.
Тэдгээр оюутнуудын нэг болох Сэм Бүүн 2019 онд Жеймс Күүкийн их сургуульд бизнес удирдлагын зэрэг хамгаалах гэж элсэн орсон байна. Тэрээр “A Current Affair” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би өөрийнхөө хүсдэг мэргэжлээ сонгоод суралцсан. Тоо бодох, хүмүүст туслах дуртай болохоор элсэж орсон. Жеймс Күүкийн их сургууль сургалтын хөтөлбөр нь эдийн засгийн зөвлөх болоход магадлан итгэмжлэгдсэн гэж бидэнд хэлсэн” гэжээ. Тэрээр бусад 17 оюутнуудтай хамт их сургуулиа шүүхэд өгч нөхөн төлбөр авах хүсэлтэй байгаа юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ