Жо Байден АНУ-ын төрийн албан тушаалтнуудыг Бээжингийн олимпыг биечлэн очиж үзэхийг хориглов
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх оны хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпын наадамд дипломат төлөөлөгчдийг “бойкотлох” шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын төрийн албан тушаалтнуудыг биечлэн очиж олимпын наадам үзэхийг хориглосон гэсэн үг юм.
Хоёр орны удирдагчид өнгөрсөн даваа гарагт виртуал дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр тэд Бээжингийн өвлийн олимпын талаар ярилцаагүй гэдгийг Байдены хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэв.
Мөн Хүний эрхийн байгууллагууд Бээжингийн олимпын бойкотлохыг уриалж байна. Учир нь Шинжааны бүс нутгаар амьдардаг мусульман үндэстний цөөнх болох Уйгуруудын эрхийг ноцтой зөрчиж, хоморголон устгасан хэмээн Хятадыг буруутгаж байгаа юм. Харин АНУ-ын Үндэсний Олимпын хороо Бээжингийн өвлийн Олимпыг бойкотлох уриалгыг дэмжихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: CNN