“Спутник V” вакциныг Бахрейн улсад үйлдвэрлэхээр болжээ

ОХУ-ын  “Спутник V” вакциныг Бахрейн улсад үйлдвэрлэхээр тохиролцсон тухай Москвад суугаа Бахрейны Элчин сайд Ахмед ас-Саати мэдээлсэн байна.

Тэрбээр “Одоогийн байдлаар бид Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай хэлэлцээ хийж, Оросын вакцины үйлдвэрлэлийг эхлүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэн. Үүний тулд Оросын талтай хамтран бид тусгай эмнэлгийн төв барихаар төлөвлөж байна” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяковтой уулзах үеэрээ хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: tass.ru

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *