Хоол хийдэг анхны 3D принтер анхаарал татаж байна

Шинжлэх ухааны зөгнөлт кинонууд дээр товч дараад л хоромхон хугацааны дотор хоол үүсгэдэг технологиуд гардаг билээ. Энэхүү технологитой хамгийн ойр 3D принтерүүд юм. 3D принтер нь тусгай программын тусламжтай дижитал дизайныг гурван хэмжээст объект болгодог технологи билээ.

Колумбын их сургуулийн инновацын профессор Ход Липсон “3D принтер нь хоол хийх процесст инноваци авчирна. Миний бодлоор бол хоолны 3D принтер гал тогооны түгээмэл хэрэгсэл болно” гэсэн байна. Тэрээр хоол хийдэг анхны 3D принтерүүдийн нэгийг зохиосон юм. Түүний хэлж буйгаар 3D принтерээр хоол хийхийн давуу тал нь түргэн шуурхай байдал, хоолны шим тэжээл, витамин гэх мэт бусад орцыг яг өөрийн биедээ тааруулж хэмжээг нь нарийвчлалтай тохируулж болох аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *