“Astro” хамтлагийн дуучин Мүнбины үхэл К-поп дуучдад ирдэг сэтгэлзүйн дарамтын асуудлыг хөндөв
“Astro” хамтлагийн дуучин, 25 настай Мүнбин лхагва гарагт (2022.04.19) Сөүл дэх гэртээ нас барсан байдалтай олдсон нь дэлхий дахиныг цочирдуулсан билээ. Түүний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ч амиа хорлосон байх магадлалтай хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Мүнбины харамсалтай үхэл Өмнөд Солонгос оддод ирдэг сэтгэлзүйн дарамтын асуудлыг хөндөв. Хөгжингүй орнууд дунд Өмнөд Солонгос амиа хорлолтын тохиолдлоор өндөрт бичигддэг. Тус улсад нийт амиа хорлолтын тохиолдол буурч байгаа ч 20-30 насны иргэд дунд эсрэгээрээ нэмэгдэж байгаа аж. Мөн Өмнөд Солонгост олны танил хүн болох нь Хойд Америк эсвэл Европын нөхцөлтэй харьцуулахад илүү өндөр дарамтад ордог талаар “Billboard”-н Ази дахь төлөөлөгч Роб Шварц ярьжээ.
К-поп од болох нь маш өрсөлдөөнтэй ажил. 2021 онд Өмнөд Солонгосын боловсролын яамнаас явуулсан судалгаагаар сурагч нарын болохыг хүсдэг топ 10 мэргэжил дотор дуучин, модель багтсан байна. Өрсөлдөөн их байдгаас гадна К-поп од болохын тулд олон жил бэлтгэгдэж, тэрхүү хугацааны туршид найз нөхдөөсөө холбоо тасардаг аж. Тус улсад сэтгэл зүйн эрүүл мэнд муутай олны танил хүн байх нь их хэцүү тусдаг талаар“BBC” агентлаг Свингс нэртэй реппер 2017 онд ярилцлага өгч байжээ. Тэрбээр “Чармай нүцгэн гудамжаар алхаж байгаа юм шиг л санагддаг. Энэ залуу чинь сэтгэцийн өвчинтэй биз дээ яагаад тайзан дээр дуулуулаад байгаа юм бол гэх мэт зүйл хүмүүс ярьдаг. Тэд надад ямар байгааг ойлгодоггүй” гэж хэлж байсан юм.
Эх сурвалж: BBC