“ABBA” хамтлагийн хүндэтгэлийн концертын үеэр өндрөөс хүн унаж, доор нь байсан иргэн өртөж нас барсан хэрэг гарчээ

Өнгөрсөн есдүгээр сард Швед улсын нэрийн хуудас болж байсан “АВВА” хамтлаг эргэн нэгдэж, шинэ бүтээлүүд гаргахаар болсноо зарлаж, энэ баасан гарагт 40 жилийн дараах цоо шинэ цомгоо гаргахаар байсан ч  хүндэтгэлийн концертын үеэр хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Өчигдөр /2021.11.02/ орой Швед улсын нийслэл Стокгольм хотын ойролцоох “Uppsala Konsert & Kongress” танхимд “ABBA” хамтлагийн хүндэтгэлийн концертод оролцохоор 1000 орчим хүн цуглараад байсан ч долоон давхраас нэг иргэн унаж нас барснаар цуцлагдсан аж.

Тус шоу эхлэхээс өмнө 30 минутын өмнө тус тэнхимийн долоон давхраас нэг  хүн унаж, доод давхрын үүдний хэсэгт газарджээ. Тус этгээд газардахдаа хоёр хүний дээр дарж унасан бөгөөд нэг нь нас барж, нөгөө нь бэртсэн байна.

Одоогоор тус улсын алба хаагчид яг юу болсон талаар тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэг гарсан эсэхийг хэлэхэд эрт байна гэжээ. Мөн шоуг зохион байгуулсан MTLive арга хэмжээний компани өөрийн фэйсбүүк хуудаснаа “Бүгд шоконд орсон байна” гэж бичжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *