Байден Путинийг “алуурчин” гэж хэлсний дараа рублийн ханш огцом унажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт /2021.03.16/ “ABC News” сувагт ярилцлага өгөхдөө “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж  оролдсоныхоо төлөө хариугаа хүртэнэ. Би түүнийг мэднэ. Түүнд зүрх сэтгэл гэж үгүй бөгөөд “алуурчин” гэж тодорхойлоход буруудахгүй” гэж хэлсэн байна.

Түүний мэдэгдлийн дараа Москвагийн бирж дээр ам.доллар болон евротой харьцах рублийн ханш огцом унасан байна. Москвагийн цагаар 14 цаг 25 минутад нэг ам.доллар 57.75 копейкоор өсөж, 73.71 рубльтэй тэнцсэн бол евро 56 копейкоор өсөж, 87.68 рубльтэй тэнцсэн байна.

Түүнчлэн үнэт цаасны зах зээл дээр Москвагийн биржийн индекс 2 хувиар унасан нь 12 дугаар сарын дунд үеэс хойших хамгийн муу үзүүлэлт болжээ.

Байдены мэдэгдэлд Кремль одоогоор тайлбар өгөөгүй байна. Гэсэн хэдий ч Төрийн Думын дарга Вячеслав Володин Путиний талаар хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн үгс нь оросуудыг доромжилсон гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: cnbc.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *