Хөл хорио тавих сургаар Хонконгчууд хүнсний зохиомол хомсдол үүсгэж байна
Хоёр жилийн өмнө хатуу хөл хорио тавих сургаар Монголчууд “E Mart” сүлжээ дэлгүүрийн лангууг хоосолж, зохиомол хомсдол үүсгэж байсан үйл явдлыг өнөөдөр Хонконгоос харж болохоор байна.
Энэ долоо хоногт Хонконгт халдварын 34,466 тохиолдол шинээр нэмэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр өсөлт болжээ. Хотын захиргаа энэ сард багтаан 7.4 сая оршин суугчаа шинжилгээнд хамруулах гэж байгаа ба оршин суугч тус бүрээс гурван удаа шинжилгээ авах юм. Ингэхдээ хөл хорионы хатуу дэглэмд шилжиж болзошгүйг урьдчилан анхааруулжээ.
Үүний улмаас Хонконгийн иргэд хүнсний болон өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүрүүдийн лангуу хоосорсон байна.