ШУУРХАЙ: Хатуу хөл хорионд байсан иргэн “Элизабет” хотхоноос үсэрч амиа алдлаа
Хөл хорио тогтоогоод буй Баянзүрх дүүргийн 26-р дугаар хороонд байрлах “Элизабет” хотхоноос нэг иргэн унаж амь насаа алджээ.
Цагдаагийн байгууллага уг газар хяналт шалгалтын ажиллагааг хийж байна. Амь насаа алдсан иргэний охин тухайн хэргийн газар шоконд орсон байдалтай байсныг хорооны иргэд мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Яг одоо бүрэлдэхүүн шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Би дөнгөж сая БЗД-ийн цагдааийн нэгдүгээр хэлтэсрүү холбогдчиход байж байна. Дуудлага мэдээлэл 12:24 минутад 15 давхарын цонхон дээрээ үсрэх гээд байна гэж ирсэн тэгээд 3 минутын дараа буюу 12:27д үсэрчихлээ гэж 2 дуудлага ирсэн” гэлээ. Одоогоор амь хохирогчийг тогтоохоор ажиллаж байна.