Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 153 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм.

Эдгээр иргэдийн 6 нь өндөр настан,  5 нь жирэмсэн,  8 нь эрүүл мэндийн шалтгаантай,  42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,  92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг Топаз, Зүчи зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *