Энэ хавар шинэ iMac танилцуулна

Apple-ийн шинэ бүтээгдэхүүнийг тэсэн ядан хүлээдэг уншигчиддаа таатай мэдээ дуулгая. Дахин давтагдашгүй загвар дизайн, минимал хэв маягаараа хэрэглэгчдийн таашаалыг хүртдэг Apple компани 2021 оны 3 дугаар сарын сүүлээр шинэ загварын iMac танилцуулах гэж байна.

Өнгөрөгч оны 8 дугаар сард сүүлийн загварын iMac компьютерээ танилцуулан, худалдаанд гарч байсан бол ийнхүү шинэ загвар нь бэлэн болжээ.  

Сүүлийн 3 жил буюу 2019 оноос хойш тус компани гол загвар дизайн боловсруулагч Жонн Айвгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, шинэ загварын санаа, сонголт хомсдоод байсан юм. 

Харин энэ жилийн хувьд Apple шинэ загваруудаар хүчтэй түрэн орж ирж, үнэнч хэрэглэгчдийнхээ хүлээлтийг тайлж эхэллээ. 

Энэ удаагийн гол онцлог нь хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнээс шинэчлэгдсэн хэв маяг, хүчин чадлын хувьд илүү байдлыг хүлээж байгаа юм. Учир нь iMac компьютер 2007 онд гарсан загвараасаа хойш гадаад үзэмж болон, үйлдлийн системдээ ямар ч өөрчлөлт оруулалгүй өдийг хүрсэн билээ. 

Эх Сурвалж: www.tomsguide.com

П.Ундрах

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments