Газын зурваст дахин гал нээж эхлэв

Мягмар гарагт (2023.05.09) Израилийн зэвсэгт хүчин экстремист үзэлтэй бүлгэмийн пуужин харвагч зэвсэгт агаарын цохилт өгч устгасны улмаас Газын зурваст Исламын Жихад бүлгэмийн гурван удирдагч, 12 энгийн иргэн амь үрэгдсэн байна. Үүний хариуд Исламын Жихад бүлгэм 60 гаруй пуужин Израил руу харважээ.

Тэдгээр пуужингуудын ихэнхийг Израилын “Iron Dome” агаарын хамгаалалтын систем илрүүлж, устгасан байна. Гэвч нэг Палестин хүн амиа алдаж, дахин нэг иргэн бэртжээ. Исламын Жихад бүлгэм өшөө авч, хариуг нь Израилд өгнө гэж мэдэгдсэн ч өнгөрсөн шөнө ямар нэгэн халдага болоогүй байна. Сүүлийн жилүүдэд Израил болон Палестины хооронд мөргөлдөөн үүсэх нь нэмэгдээд байгаа билээ. Энэ он гарснаас хойш үүнтэй ижил зөрчилдөөний улмаас 100 Палестинчууд, 19 Израил иргэн болон гаднын оршин суугчид амь нас баржээ.

Эх сурвалж: The Guardian, BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *