Италийн ХАА-н үйлдвэрлэл хэт халуунаас болж ургацаа хурааж авч чадахгүй байна

Италийн Феррара хотын ойролцоох Малкантоне хотод сүүлийн 70 жилд тохиолдож байгаагүй ган гачгийн улмаас Италийн хамгийн урт гол болох По голын зарим хэсэг, цэнгэг усны хамгийн том усан сан ширгэжээ. Тус голын ширгэсэн хэсгээр Адриатын тэнгисийн шорвог ус эргэн урссанаар тариалангийн талбайг сүйтгэн тариаланчдад ихээхэн хохирол учруулж байна.

Ингэснээр Италийн хөдөө аж ахуйн гол бүс нутагт усалгаа хийх боломжгүй болж, хэт халалтын улмаас аль хэдийн хатсан ургац шатах эрсдэлтэй болrжээ. “По голыг хамгаалах бүлэг“-ийн ахлагч Жианкарло Мантовани Хэрэв ойрын 10-14 хоногийн дотор бороо орохгүй байвал мөн цэнгэг усны нөөц багассан учраас далайн давстай усаар энэхүү жил бүр тогтмол үр ашгаа өгдөг тариалангийн талбайг усалсаар байх юм бол бид энэ жил ямар ч ургац хурааж авах боломжгүй болох аюул тулгарч байнахэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *