Итэвон: Амиа алдсан хүмүүсийн дунд өсвөр насны 11 хүүхэд байжээ
Сөүл хотод Halloween –ний баярын үеэр болсон эмгэнэлт явдалд амиа алдагсдын тоо 154 болж нэмэгджээ. Амиа алдсан хүмүүсийн 98 нь эмэгтэй, 56 нь эрэгтэй юм байна. Тэдгээрийн дийлэнх нь буюу 100 гаруй нь 20 орчим насны залуучууд байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд өсвөр насны 11 хүүхэд, 30 орчим насны гучаад хүн байгаа талаар албаныхан мэдээллээ.
Түүнчлэн амиа алдсан 26 гадаадын иргэдийн дунд Ираны 5, Хятадын 4, Оросын 4, Америкийн 2, Японы 2, Францын 1, Австрийн 1, Норвегийн 1, Австралийн 1, Вьетнамын 1, Тайландын 1, Казахстаны 1, Узбекистаны 1, Шри Ланкийн 1 иргэн тус тус байгаа гэсэн албан мэдээллийг танилцууллаа.