Мэргэжлийн бейсболын багуудын хөгжөөн дэмжигчдийн ахлагч Ким Юна Итэвонд амиа алджээ
БНСУ-ын Сөүл хотын Итэвонд болсон хүмүүсийн бөөгнөрлийн улмаас 150 гаруй хүн амиа алдаад буй. Тэдний дунд мэргэжлийн бейсболын LD Twins, Kia Tigers багуудын хөгжөөн дэмжигчдийн ахлагч Ким Юна мөн уг осолд өртөж амиа алджээ. Тэрээр 24 настай байсан аж.
Энэ тухай Ким Юнагийн хамтран ажиллагсад болон танилууд нь “Бид одоо ч итгэж чадахгүй байна” хэмээн эмгэнэлээ илэрхийлсээр байна. Мөн Ким Ю Нагийн шарилыг Сөүлийн Жонгно-гу дахь Сөүлийн их сургуулийн эмнэлгээс маргааш 08.00 цагт гаргах аж. Түүний шарилыг Сөүлийн дурсгалын парк Бундан танхимд байрлуулах аж.