Сүнсний баяраар хаалга тогшин чихэр гуйсан охины биед халдсан этгээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ
Өнгөрсөн амралтын өдөр “Сүнсний баяр”-ыг тохиолдуулан хөршүүдээсээ чихэр цуглуулж явсан 9 настай охины биед халдсан гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр цацагдсан.
Тодруулбал, аравдугаар сарын 29-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын мөрөөр тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалт явуулж, 9 настай охиныг “Сүнсний баяр” хэмээн чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй Х гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдлийг шалган, шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.