С.Энхболд : Ковидтой ямар ч иргэнд 111 сая төгрөгийн эмчилгээ хийгээгүй

БНХАУ хилээ тодорхойгүй хугацаанд хааснаас Монгол улсын Эрүүл мэндийн салбарт эмийн ханган нийлүүлэлт хомстолд орох эрсдэл байгаа талаар Эрүүл мэндийн сайд С. Энхболд тайлбар хийв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд : “Одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбар эмийн хомстолд ороогүй ч эрсдэл үүсээд байгаа. Энэ асуудал дээр шадар сайдын ажлын хэсэг болон эмийн хяналтын агент эм ханган нийлүүлэх газруудтай хамтарч хаана, аль улсын боомтод, ямар бараа саатсан байна гэдэгт зохицуулалт хийж ажилладаг. 

Антибиотик эмчилгээний эмүүд, тариур, дуслын системийн бүтээгдэхүүнүүд, түүхий эдийн хомстол үүсэх эрсдэл өндөр байгаа. Антибиотик эм 5-30 хоногийн нөөцтэй байна. 

Ковидтой ямар ч иргэнд 111 сая төгрөгийн эмчилгээ хийгдээгүй. Өвчний хүндрэлээс шалтгаалаад зарим нэг цөөхөн хүнд 70,80 сая төгрөгийн эмчилгээ хийсэн тохиолдол байсан. Түүнээс нэг хүнд 110 сая төгрөгийн эмчилгээ хийсэн гэх мэдээлэл ташаа мэдээлэл. Мэдээлэл өгсөн хүн нь буруу ойлгосон байх”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *