Осол гаргасан Nissan Patrol-ийн жолооч Батлан хамгаалах яамны харъяа байгууллагын даргаар ажилладаг
Дүнжингарав худалдааны төвийн баруун талын автозам буюу төмөр замын гарам дайран өнгөрдөг хэсэгт 60 тонн ахуйн хэрэглээний хийн газ тээвэрлэж явсан автомашин , суудлын автомашинтай шүргэлцсэнй улмаас газ алдан дэлбэрэлт үүсч, 3 хүний амь эрсэдсэн ноцтой осол 2024.01.23-2024.01.24-нд шилжих шөнө гарлаа.
Ослын газрын ойролцоох хяналтын камерын бичлэгт автомашинууд уулзвараар зүүн зүг эргэхдээ, нэгдүгээр эгнээнээс хамт эргэсэн Nissan Patrol маркийн автомашинтай шүргэлцээд, түр зогсож, удалгүй газ алдагдан гал гарч хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болж буй нь бичигджээ.
Nissan Patrol маркийн автомашины жолооч болон газ тээвэрлэсэн автомашины жолооч хоёул амь нас эрсдээгүй бөгөөд дэлбэрэлт болохоос урьтаж холдож чадсан байна.
1459 УНМ улсын дугаартай Nissan Patrol маркийн автомашины Б гэдэг төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа нь нээлттэй мэдээллээс харагдаж байна.
Тус автомашиныг жолоодож явсан хүн нь Э.Мөнхнаран болохыг эх сурвалжууд баталж, ослын талаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байгаа талаараа хэвлэлд тодруулга өгсөн байна. Э.Мөнхнаран нь Батлан хамгаалах яамны харьяа “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ-ын даргаар ажилладаг аж.
Daanch potrol mashinii jolooch eruul ym yariad baisan ter hurandaa tom teregnii joloochiig yarihgui baisan dargantsar bolhoorni tegdeg ym baihdaa
Potrol mashin haltirgaa gui shuud chigeere yavj boloh baisan zogsolt hiigeed hudulsun buur sain haragdaj bainlee bichilgee sain haraach
Гөлөг том тэрэг эргэж байд үхснээ хийж давхар эргэнэ вэ?
Энэ жийп нь Шууд явчихгүй юунд зогссон юм бэ энэ жолоочын хариуцлагагүйн улмаас олон хүн амь нас эрүүл мэнд эд материалын хохирол амслаа