Нийслэлд барилгын суурь ухаад орхисон 104 байршил байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 16 байршилд замын засвар, шинэчлэл хийхээс таван байршлын ажил бүрэн дуусжээ. Үүнээс 18 байршилд 40 мянган ам метр орчим явган болон дугуйн замын ажил хийсэн байна. Мөн 64 мянга орчим ам метр талбайн нүхэн эвдрэл засварлаж, 49 мянга гаруй ам метр талбайд хэвтээ тэмдэглэл хийжээ.
Хотын дарга барилгын суурь зөвшөөрөлгүй ухсан бол нүхийг булж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цаашид ногоон байгууламж болгоход анхаарах хэрэгтэйг онцолсон.
Мөн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын суурийн нүх ухаад удаан хугацаанд орхисон 104 байршил байгаа юм. Үүнээс 88 нь “А” даалгавартай бол 16 нь “А” даалгаваргүй байгаа юм. Мөн барилгын ажил хийж буй 197 байршилд 751 объектод хяналт шалгалт хийхэд 117 зөрчил илэрсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС