Онцгой байдлын алба хаагчид 392 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1095 хүний амь насыг авран хамгаалжээ
Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 392 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1095 хүний амь нас, 14.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Харин 22 хүн нас барж, 26 хүн бэртэж, гэмтэж, 83 гэр, орон сууц, барилга эвдэрч, 62 гэр, орон сууц, барилга сүйдэж, нийт 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 67 хувийг /262/ ахуйн гал түймэр, 27 хувийг /104/ хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна.