О.Баасанхүү: Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нар эрх баригчдын гар хөл болсон

УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох тухай хууль бус үйлдэл гарсантай холбогдуулан өнөөдөр /2022.08.24/ Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү: “Ард түмний зарим нь тарвасын араас хөөдөлцөж, зарим нь Японы комиссын бараанд оочирлодог болохоор басамжлаад байх шиг байна. Нийт ард түмэн ийм тэнэг биш гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна. Энэ АН-ыг ажлаа хийчхээсэй, хоорондоо битгий зодолдоосой гээд харж байгаа. Харамсалтай нь аудитын зөрчлөөр 10 их наядын зөрчил илэрлээ хэмээн эдийн засагч Ангараг мэдээлж байна. Бүхэл бүтэн төсвийн зөрчил ярьж байна. Ийм асуудлууд дээр сөрөг хүчин дуугарах ёстой байтал манай сөрөг хүчний Ж.Батсуурь бас л төмсөгдүүлсэн. Тэр хүний хувьд эрх баригчдын гар хөл болсон. Энэ О.Цогтгэрэл гэдэг хүн ч адилхан Ц.Нямдоржийн гар хөл болсон. Одоо болно. Та нар битгий төр самраад бай. Өнөөдөр АН-ын бүлгийн дарга хэн байх хамаагүй. Гэхдээ энэ асуудлаар далимдуулж сөрөг хүчийг дарж байна гэж харж байна” хэмээв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *