ХХААХҮЯ: Улсын ургацын комисс хуралдлаа
Энэ оны ургацын урьдчилсан балансаар 441 мянган тн улаанбуудай, 234 мянган тн төмс, 126 мянган тн хүнсний ногоо, 56 мянган тн тосны ургамал, 104 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарлаа.
Балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт энэ жил 1500 га-гаар нэмэгдсэн.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8-р сарын сүүлч, 9-р сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд ургац хураалтын бэлтгэл ажлыг шуурхай ханган ажиллаж байна.