Их Британийн Эрүүл мэнд, Сангийн сайд нар зэрэг огцорчээ
Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид, Сангийн сайд Риши Сунак нар Борис Жонсоныг нэгэн хэрэгт холбогдсоны дараа зэрэг огцорсон байна. Жонсон Крис Пинчер нэртэй Парламентын гишүүнд Консерватив намын гишүүд дунд сахилга батыг сахих үүрэгт томилсон аж. Тэгтэл Пинчер хоёр эрэгтэйд зүй бусаар гар хүрсэн хэрэгт холбогдон өнгөрсөн пүрэв гарагт (2022.06.30) тэрхүү ажлаасаа огцорсон байна.
Олон хүмүүс Пинчерийг зүй бус үйл хийснийг мэдсээр байж түүнийг албан тушаалд томилсон хэмээн Жонсоныг шүүмжлэх болсон юм. Тус хэргийн дараа Сангийн сайд Риши Сунак огцорсон байна. Түүнтэй хамт Эрүүл мэндийн сайд Сажид Жавид огцрох хүсэлтээ өгч, Жонсон миний ч гэсэн итгэлийг алдсан хэмээжээ.
Эх сурвалж: Reuters, BBC
Б.БУЯНДОРЖ