Украйн зураач дайны үеийн байдлыг хар цагаан гэрэл зураг болгон хойч үедээ үлдээж байна

Украины Харьков хотын эмч, зураач Владислав Краснащок дайны үеийн байдлыг хар цагаан гэрэл зураг болгон хойч үедээ үлдээх болсон байна. Тэрбээр “Дайн бол үнэхээр онцгой дахин давтагдашгүй зүйл. Заримдаа хэн нэгэн үүнийг амьдралдаа ганцхан удаа үзнэ. Эсвэл бүр эсрэгээрээ энэ зүйл хэзээ ч тохиолдохгүй ч байж болно. Харин одоо бол Орос-Украйны дайн эхэлснээс хойш хот хэрхэн сүйрч, бүх зүйл яаж үгүй болж байгааг гэрэл зураг болгон үлдээн, баримтжуулах нь миний эрхэм зорилго болсон. Энэ бол жинхэнэ урлаг, ирээдүйд түүхийн маш чухал үнэт өв болон үлдэх болно” хэмээжээ.

Краснащок орчин үеийн гэрэл зургийн аппаратуудаас илүү “Olympus Pen S” хэмээх 35 мм-ийн хальстай хар цагаан зураг авдаг 1980-аад оны хуучин аппаратыг илүүд үздэг аж. Тэр Харьков хот дахь өөрийн байрыг гэрэл зургийн студи болгон ашиглаж зургаа хэвлэдэг байна. Хар цагаан зургийг бүтээхийн тулд химийн урвал, физикийн үзэгдлийг ашиглан угаадаг бөгөөд энэ нь бусад дижитал камераар зураг авдаг хүмүүсээс арай өөр илүү бүтээлч байдлаар өөрийн гэсэн хэв маягийг бий болгодог гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: NPR

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *