Байден Украинд нэмж 33 тэрбум ам.долларын тусламж явуулах санал гаргана

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд нэмж 33 тэрбум ам.долларын тусламж явуулах санал Конгресст хүргүүлэх болсон байна. Одоогийн байдлаар АНУ 3.7 тэрбум ам.долларын тусламж Украин руу илгээсэн байгаа юм.

Санал тавих тусламжийн 20 тэрбумыг зэр, зэвсэгт 8.5 тэрбумыг эдийн засгийн дэмжлэг үзүүлэх байдлаар илгээх бол 3 тэрбум долларыг хүмүүнлэг болон хоол хүнсний тусламжид төсөвлөжээ. Байден мөн АНУ-д царцаасан ОХУ-ын олигархуудын хөрөнгийг мөнгө болгон Украинд туслахыг зорьж байгаа аж. Одоогийн байдлаар АНУ болон Европын Холбооны орнууд Владимир Путинтэй холбоо бүхий чинээлэг хүмүүсийн 30 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаажээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *