Apple компани IOS 15.5 Beta 3 хувилбараа гаргажээ
Apple компани өнгөрөгч 3-р сард iPhone утаснуудад зориулан гаргадаг системийн шинэчлэлтийн шинэлэг хувилбар болох IOS 15.4 хувилбарыг гаргасан билээ.
Тус шинэчлэлтэд 37 төрлийн шинэ эможи нэмэгдсэнээс гадна масктай үед царай таньж, утасныхаа түгжээг тайлах боломжтой болсон гэх мэт олон сонирхолтой функцүүд багтсан байсан юм.
Тэгвэл Apple мягмар гарагт IOS 15.5 Beta 3 хувилбараа гаргасан бөгөөд энэ хувилбарт голчлон системийн үйл ажиллагаатай холбоотой жижиг жижиг өөрчлөлтүүд багтсан аж.
Энэ хувилбарын хамгийн онцлох зүйл нь Рhotos доторх “Дурсамж” хэмээх цэс бөгөөд энэ нь тухайн хүнд эмзэг, хэцүү санагдсан газрын байршлуудтай холбоотой зургуудыг харуулахгүй байх үйлдэлтэй функц юм.
Эх сурвалж: Vaddamagazine
Г.ОЮУНТУЯА