Украины дайнд оролцсон гадаадын гурван иргэнийг цаазаар авах болжээ
Бүгд Найрамдах Донецк Ард Улсын шүүх Украины талд тулалдаж байсан Их Британийн хоёр, Марокко улсын нэг иргэнд цаазаар авах ял оноожээ. РИА Новостид мэдээлснээр Их Британи гаралтай Айден Аслин, Шон Пиннер мөн Марокко улсын иргэн Брахим Сааудун нарт хөлсний цэрэг байсан, террорист үйл ажиллагаа явуулах бэлтгэлд оролцсон гэх ял оноосон байна.
Тус шүүхийг шийдвэрийг Их Британи болон Украин улсууд дайны хоригдлуудыг хамгаалсан олон улсын хуулийг зөрчиж буй хэрэг хэмээн шүүмжилжээ. Ял сонссон хоёр Британчуудын гэр бүл тэднийг хөлсний цэрэг бус, Украины зэвсэгт хүчинд удаан алба хааж байгаа цэргүүд гэж мэдэгдсэн байна. ТАСС агентлаг мэдээлснээр тэд бүгд давж заалдах хүсэлтэй байгаа аж. Их Британийн засгийн газар Аслин, Пиннер нарт цаазаар авах ял оноосонд санаа зовж буйгаа илэрхийлэн, тэднийг суллах тал дээр ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ